Яавал өтгөн хатахгүй вэ?

Эслэг

Эслэг агуулсан хүнс нь хоол боловсруулах замд орж нарийн гэдсээр шимэгдэлгүй гадагшилдаг. Ингэхдээ гэдэсний хананд цочрол өгснөөр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоолны агууламжыг гадагшлуулах нөлөөтэй. Эслэг нь хоол боловсруулах замд шингэнийг өөртөө татаж эзэлхүүнээ ихэсгэснээр цадалт үүсгэх, гэдсэнд агуулагдах хоолыг шүүрдэж гаргах мэт үйлчлэлтэй.

Цэвэр ус

Өглөө босоод 2 аяга цэвэр ус ууж занш. Өдөртөө 8-10 аяга цэвэр ус ууж занших нь өтгөн хаталтаас сэргийлэхээс гадна. Эрүүл мэндэд олон талын тустай. Ус бага үед өтгөн хатах нь энгийн логик юм. Гадагшилж буй өтгөний ихэнх шингэн нь бүдүүн гэдсэнд эргэн шимэгддэг тул ус сайн ууснаар өтгөн хатахаас сэргийлнэ.

Идэвхтэй хөдөлгөөн

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоо түргэсч хоол боловсруулах үйл ажиллагаа эрчимжинэ. Ингэснээр гаргах ёстой өтгөнийг цаг тухайн үед гадагшлуулах суурь нөхцөл бүрдэнэ. Идэвхтэй хөдөлгөөн үгүй бол хоол боловсруулах замын үйл явц мөн идэвхгүй байх болно.

Ашигтай бактери

Тараг, айраг яагаад исдэг вэ? Тараг яаж бүрдэг вэ? Хөрөнгө хэмээх дээжийг хөөрүүлсэн сүүнд хутгаад дулаан орчинд хэсэг хугацаанд байлгаж тараг бүрдэг. Хөрөнгө гээд байгаа нь ашигтай бактери юм. Тараг бүрэх нь ашигтай бактери олшруулах үйл явц гэж болно. Тэгвэл тараг, айрганд агуулагдах ашигтай бактери өтгөн хаталттай ямар хамааралтай вэ? Хүний бие дэх ашигтай бактери бүдүүн гэдсэнд агуулагддаг. Бүдүүн гэдсэн хоол хүнсний задрал ялзралын биохимийн урвал явагдана. Эдгээр урвалд ашигтай бактери ашигтайгаар оролцох нь байна. Ашигтай бактери хомсдвол хоол боловсрох үйл явц ашиггүйгээр эргэж өтгөн хатах бас нэг хүчин зүйл болдог. Иймд өдөр бүр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ашигтай бактерийн талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл пробиотик нэрээр хайгаад үзээрэй.

Дээрхи 4 зүйлийг өдөр тутам дадуулад байхад өтгөн хатаад байвал та бүдүүн шулуун гэдэсээ дурандуулж оношлуулах шаардлагатай. Нэмээд нэг зүйл хэлэхэд кофе нь биеэс шингэнийг гадагшлуулдаг тул өтгөн хатуулдаг сөрөг талтай учир кофе уусан үедээ уух усны хэмжээгээ нэмэгдүүлээрэй.

Herbária BANO Tamarinlax

Herbária BANO Tamarinlax нь байгалийн гаралтай, жимсний чанамал хэлбэртэй зөөлөн гэдэс цэвэрлэх бэлдмэл юм.

Мэдээ Мэдээлэл

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Tamarinlax хэрэглэх нь — Эмчийн зөвлөгөө

Tamarinlax гэж юу вэ? Tamarinlax нь Унгар улсад үйлдвэрлэсэн, өтгөн хаталтыг байгалийн аргаар шийдвэрлэх зориулалттай жимсний найрлагатай чанамал бүтээгдэхүүн юм. Тамаринд, үзэм, инжир, чангаанз зэрэг эслэг ихтэй жимс агуулсан тул

Дэлгэрэнгүй »

Эмч нарын зөвлөмж:

  1. Жирэмсэн эхчүүдэд: 2. Хөхүүл эхчүүдэд: 📌 Дүгнэлт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд Tamarinlax бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн нь зөөлөн, байгалийн гаралтай тул эмч

Дэлгэрэнгүй »

Өтгөн хаталтын эсрэг байгалийн шийдэл — Tamarinlax чанамал

Орчин үеийн амьдралын хэв маяг, стресс, буруу хооллолтоос шалтгаалан өтгөн хаталт олон хүнд нийтлэг асуудал болоод байна. Хэрвээ та удаан хугацаанд өтгөн хаталттай тэмцэж байгаа бол байгалийн гаралтай, үр дүнтэй

Дэлгэрэнгүй »

Өтгөн хаталт: Бие махбод танд дохио өгч байна уу?

Өтгөн хаталт нь олон хүнд тулгардаг ч хүмүүс төдийлөн анхаардаггүй асуудал. Гэвч энэ нь таны хоол боловсруулах системийн тэнцвэр алдагдсаны шинж байж болно. Өтгөн хаталтын нийтлэг шалтгаанууд: Яаж урьдчилан сэргийлэх

Дэлгэрэнгүй »

Яавал өтгөн хатахгүй вэ?

Эслэг Эслэг агуулсан хүнс нь хоол боловсруулах замд орж нарийн гэдсээр шимэгдэлгүй гадагшилдаг. Ингэхдээ гэдэсний хананд цочрол өгснөөр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоолны агууламжыг гадагшлуулах нөлөөтэй. Эслэг нь хоол боловсруулах

Дэлгэрэнгүй »

Өтгөн хаталт гэж юу вэ?

Бидний идсэн хоол амаар ороод биеэс гарахад 2-5 өдрийн хугацааг зарцуулдаг. Хувь хүний бодисын солилцоо, амьдралын хэв маягаас шалтгаалан өөр өөр байдаг. Хэрвээ та долоо хоногт 3-аас доош удаа хүндэрч

Дэлгэрэнгүй »

100% байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн